04.12.2011

Сурвалжлага

Авч үзэх асуудлууд:
Сурвалжлагын тухай ойлголт
Сурвалжлагын дотоод хэлбэрүүд
Бичих арга зүйн асуудлууд

    Сурвалжлага нь бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэлд \ХМХ\ байдаг хамгийн түгээмэл, харьцангуй эртний бичлэгийн төрөл зүйл юм. Сурвалжлага гэх нэр томъёо латин хэлний    “ reportore – дамжуулах, хүргэх”  гэсэн үгнээс гаралтай.
Анх сонин хэвлэлд хэвлэгдэж байгаа бүх материалыг сурвалжлага гэдэг байсан нь сэтгүүлчийн үйл ажиллагаа сурвалжилсан байдалтай байдагтай холбоотой.
Дэлхийн анхны сонинуудад сурвалжлага байгаагүй. Сурвалжлага 17-р зууны дунд үеэс боловсронгуй болж эхэлсэн байна. Баруун Европод сууриа тавиад, 19-р зууны дунд үеэс Америкийн сэтгүүл зүйд эрчимтэй хөгжиж, хамгийн түгээмэл бичлэгийн төрөл зүйл болжээ. Радио, ТВ бий болсноор сурвалжлага хөгжлийн шинэ шатанд гарав. Учир нь дуу авиа, дүрсээр бүтдэг нэвтрүүлгийн хувьд сурвалжлага хамгийн гол үүрэг гүйцэтгэх болов. Манай оронд 1930-аад онд сурвалжлага ХМХ-д нэвтэрч эхэлсэн юм. Энэ нь 2 үндсэн шалтгаантай:

03.12.2011

Бичлэгийн төрөл зүйл ба ур чадвар

      Бичлэгийн төрөл зүйл  нь \БТЗ – жанр -  \ францын  “ jenre” гэсэн үгнээс гаралтай. Жанр гэдэг ойлголт сэтгүүл зүй үүсэхээс өмнө байв. БТЗ гэсэн ойлголтыг өргөн утгаар нь олон нийтийн мэдээллийн хэрэгслийн \ОНМХ\ нийтлэл, нэвтрүүлгийн тодорхой нэг хэлбэрийг хэлдэг. Явцуу утгаар нь бүтцийн хувьд тогтвортой, дахин давтагдах шинж бүхий ОНМХ-ийн нийтлэл эсвэл нэвтрүүлгийн бичлэгийн тодорхой нэг хэлбэрийг  буюу “жанр” гэж нэрлэдэг. 

Ур чадварын тухай ойлголт, агуулга ба хэлбэр

 Сэтгүүл зүйн онол, практикийн тулгуур ойлголтуудын нэг нь ур чадварын асуудал юм. Учир нь сэтгүүл зүйд ур чадвартай холбоогүй ямар ч асуудал байхгүй. Сэдвээ сонгохоос эхлээд мэдээлэл, баримт цуглуулах, төлөвлөгөө хийж зохиомжлох, найруулах, хянах, гарчиг өгөх, эх сурвалжид хандах, сонин хэвлэлд байрлуулах, нэвтрүүлгийн хөтөлбөрт оруулах, олны хүртээл болгох зэрэг бүх үе шатанд сэтгүүлчийн ур чадвар шаардагдах бөгөөд аливаа бүтээлийн чанарын асуудал сэтгүүлчийн ур чадвараас шууд хамааралтай. Ур чадвар гэдэг нь аливаа субъектийн үйл ажиллагаатай холбоотой түгээмэл, нийтлэг ойлголт бөгөөд бусад бүх мэргэжилд нэгэн адил хамаарна. Сэтгүүлч редакцийн газарт 3 төрлийн үндсэн ажлыг гүйцэтгэдэг:

10.06.2011

Сэтгүүлзүйд шүүмж дутагдаж байна

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн тэргүүн Д.Нацагдоржийн шагналт зохиолч, доктор Т.Баасансүрэнтэй уулзахаар өрөөнд нь ороход шүүмж бичих санаатай гэж хэдэн арван ном өрсөн ширээний ард сууж байв. Тэрбээр энэ “халдвар”ыг Л.Түдэв багшаасаа авсан гэж ярьж байлаа. Т.Баасансүрэн хэзээ ч зүгээр сууж чаддаггүй, үргэлж л уншиж бичиж, шүүмж судлал хийж байдаг. Хэдийгээр Т.Баасансүрэн эрхэм зав зай муутай байсан ч ахмад, сэтгүүлчдийн гол байгууллагын тэргүүний хувьд гуравдугаар сарын 6-нд болох Монгол Улсад тогтмол хэвлэл үүсэн байгуулагдсаны 60 жилийн ойн өмнө түүнтэй уулзаж, ярилцлаа.  

18.05.2011

ЛЕКЦ 6. Мэдээ

\5 W and 1 H - Хэн? Юу? Хэзээ? Хаана? Яаж? Яагаад?\
-         
“5 W and 1 H” –д бүрэн ба бүрэн бус хариулт өгдөг нийтлэл, нэвтрүүлгийн хамгийн шуурхай, хүртээмжтэй, хамгийн бага хэлбэрийг мэдээ гэж нэрлэнэ.
-          Сэтгүүл зүйн хамгийн бага нэгжийг мэдээ гэнэ.
-          Аливаа тэмдэгтүүдийн утга, агуулга бүхий багцыг мэдээ гэнэ.
Мэдээний хэлбэр:

16.05.2011

ЛЕКЦ 5. Сэтгүүл зүйн мэдээлэл ба ерөнхий мэдээлэл

Мэдээлэл гэдэг бол нийгмийн утгаараа шинэ мэдлэг мөн. Хэрвээ ямар нэгэн шинэ зүйл агуулаагүй нөхцөлд мэдээлэл болж чадахгүй. Орчин үед мэдээллийг энерги, матери гэсэн ойлголтын түвшинд авч болсон юм. Өөрөөр хэлбэл энэ хоёр ойлголтгүйгээр хүн төрөлхтөн, нийгэм оршин тогтнох боломжгүй. Мэдээлэл нийгэм дэх ач холбогдлын хувьд эдгээр ойлголттой эн зэрэгцдэг. Нийгэмд оршин байгаа мэдээллийг 2 том хэсэгт хуваадаг.

ЛЕКЦ 4. Дэлхий дахины ХМХ –ийн хөгжлийн үе шат, онцлог


1.      Тогтмол хэвлэлийн үе. \300 орчим жил – 1609-1895\
2.      Радио сэтгүүл зүйн үе \1895-1950\
3.      Телевизийн сэтгүүл зүйн үе \1930-1980\
4.      Электрон сэтгүүл зүйн үе \1980 оноос хойш\
5.      Иргэний сэтгүүл зүйн үе \1990-иэд оноос хойш\.
Дэлхийн сэтгүүл зүй үндсэн хоёр чиглэлээр хөгжиж иржээ.