03.12.2011

Бичлэгийн төрөл зүйл ба ур чадвар

      Бичлэгийн төрөл зүйл  нь \БТЗ – жанр -  \ францын  “ jenre” гэсэн үгнээс гаралтай. Жанр гэдэг ойлголт сэтгүүл зүй үүсэхээс өмнө байв. БТЗ гэсэн ойлголтыг өргөн утгаар нь олон нийтийн мэдээллийн хэрэгслийн \ОНМХ\ нийтлэл, нэвтрүүлгийн тодорхой нэг хэлбэрийг хэлдэг. Явцуу утгаар нь бүтцийн хувьд тогтвортой, дахин давтагдах шинж бүхий ОНМХ-ийн нийтлэл эсвэл нэвтрүүлгийн бичлэгийн тодорхой нэг хэлбэрийг  буюу “жанр” гэж нэрлэдэг. 
БТЗ нь сэтгүүл зүй бий болсон тэр үеэс эхлээд тогтмол хэвлэлд үүсч хөгжжээ. Өөрөөр хэлбэл дэлхийн анхны сонин хэвлэлүүд өөрийнхөө мэдээллийг тодорхой нэг хэлбэрт оруулж олон түмэнд түгээж байв.  Гэхдээ бүх БТЗ нэгэн дор бий болсонгүй. Эхэндээ мэдээллийн шинжтэй хамгийн энгийн хэлбэрүүдийг ашиглаж байв. Тэгвэл дэлхийн сэтгүүл зүйн түүхэнд БТЗ-үүд дараах хоёр зүй тогтлын дагуу үүсэн хөгжжээ.
1.      Энгийнээс хүнд рүү чиглэсэн,
2.      Жижгээс томруу чиглэсэн \нэгжээс ерөнхий рүү \,
 БТЗ нь сэтгүүлч, уран бүтээлчдийн авьяас чадвар, мэдлэг боловсрол, дадлага туршлагаас шууд шалтгаалдаг учир сэтгүүл зүй хөгжих тусам байнга шинэчлэгдэж, баяжиж гүнзгийрч боловсронгуй болж байдаг онцлогтой. Зарим нь хөгжлийн явцад устан үгүй болж, зарим нь дотоод хэлбэрийн хувьд баяжиж, зарим нь шинээр бий болдог. БТЗ-ийн тухай ярихдаа 3 ойлголтыг ялгаж салгах хэрэгтэй. Энэ нь бичлэгийн төрөл, бичлэгийн зүйл, бичлэгийн хэлбэр юм. Бичлэгийн төрөл гэдэг нь зорилгын хувьд тодорхой шинж тэмдгийн дагуух бичлэгийн зүйлүүдийн бүлэг юм. Тухайлбал: мэдээллийн бичлэгийн зүйлүүд, задлан шинжилсэн бичлэгийн зүйлүүд гэх мэт. Бичлэгийн зүйл гэдэг нь тухайн бичлэгийн төрлийг бүрдүүлж байгаа өөрийн гэсэн онцлог бүхий элемент юм. Хэлбэр гэдэг нь тухайн зүйлийн янз бүрийн хувилбарууд юм. Бичлэгийн төрлүүдийг зорилгоос нь хамааруулаад 4 үндсэн ангид хуваадаг.
1.      Мэдээллийн бичлэгийн төрөл,
2.      Шинжлэлт бичлэгийн төрөл,
3.      Нийтлэл, уран сайхны бичлэгийн төрөл ,
4.      Туслах бичлэгийн төрөл.
Бичлэгийн төрөл зүйлүүд
Мэдээллийн:
Шинжлэлт
Нийтлэл, уран сайхны
Туслах
Мэдээ
Өгүүлэл
Найруулал
Зөвлөгөө
Тайлан
Шүүмж
Зураглал
Онигоо
Сурвалжлага
Сурвалжилсан тэмдэглэл
Эссе
Сонжоо
Тойм
Эргэцүүлэл
Тэмдэглэл
Эмгэнэл
Хэвлэлийн тойм

Уран сайхны шүүмжлэл
Үгийн сүлжээ
Захидал

Шог найруулал \Фельетон\
Цаг агаарын мэдээ г.м
Ярилцлага

Улс төрийн шог \Памфлет\



Сурвалжилсан тэмдэглэл



Уран нийтлэл


1990 оноос хойш монголын сэтгүүл зүйн БТЗ -ийн тогтолцоонд дараах хэд хэдэн хөгжлийн чиг хандлага ажиглагдаж байна.
·         Мэдээллийн БТЗ  арвижиж, ямар ч ХМХ-д давамгайлах шинжтэй болов.
·         БТЗ-үүдэд нийтлэлийн өнгө аяс давамгайлж, уран сайхны өнгө аяс багасав.
·         Хошин шог бичлэгийн төрлүүд багасав.
·         Нийтлэлийн асуудал дэвшүүлсэн болон шүүмжлэлт төрлүүд нэмэгдэв.
·         БТЗ-үүд  уусан нэгдэх хандлага хүчтэй ажиглагдаж, холимог \гибрид\ бичлэгийн төрлүүд олшров.
·         БТЗ- үүд хэмжээний хувьд багасав \ өөрөөр хэлбэл мэдээллийн багтаамж дээшилсэн\.
·         Зарим БТЗ-үүд устан үгүй болж, зарим нь шинээр бий болов.
·         БТЗ-үүдийн дотоод хэлбэр баяжив.
·         БТЗ-үүд бүтэц зохиомжийн хувьд чөлөөтэй уян хатан болох шинж тод мэдрэгдэх болов.
·         Туслах бичлэгийн зүйлүүд олшрох хандлагатай болов \ХМХ-үүдийн зугаацуулах үүрэг нэмэгдсэнтэй холбоотой\. 
Орчин үед сэтгүүлчдийн дунд БТЗ-ийн тухай 3 янзын ойлголт байдаг.
1.      БТЗ хэрэгтэй гэж үздэг.
2.      БТЗ чухал биш, сэтгүүлч яаж ч бичсэн болно, агуулга нь л чухал.
3.      БТЗ байгаа гээд илүүдэхгүй, байсангүй гээд үгүйлэгдэхгүй.
Бичлэгийн төрлүүд дараах шинжүүдээр ижил төстэй:
·         Сэтгүүлч, уран бүтээлчдийн нийтлэл, нэвтрүүлгийн чанарын шалгуур, ур чадварын илэрхийлэл байдаг.
·         Бүх бичлэгийн төрлүүдийн эцсийн зорилго нь ижил төстэй байдаг.
·         Бичлэгийн төрлүүд сэтгүүл зүйн үүрэг гүйцэтгэдэг.
·         Бүх бичлэгийн төрлүүдэд сэтгүүл зүйн зарчмыг баримтлах хэрэгтэй.
·  Бүх бичлэгийн төрлүүд ямар нэгэн мэдээллийг агуулдаг, тэр нь олон түмэнд зориулагдсан байдаг.
Бичлэгийн төрлүүдийн ялгаатай талууд:
·         БТ болгон өөрийн гэсэн зорилготой.
·         БТ болгон орон зай, цаг хугацааны хамрах хүрээгээрээ өөр.
·         Хэл найруулга өөр.
·         Бодит байдлыг тусгах арга барилаараа ялгаатай.
·         Бүтэц зохиомжийн хувьд адилгүй.
·         ХМХ-үүдэд эзлэх байр суурь, ач холбогдлын дарааллаар ижилгүй.
·         Мэдээллийн багтаамжаараа ялгаатай.
·         Бичлэгийн төрлүүд нь идэвхтэй болон идэвхгүй байдаг. 

Комментариев нет:

Отправить комментарий