16.05.2011

ЛЕКЦ 4. Дэлхий дахины ХМХ –ийн хөгжлийн үе шат, онцлог


1.      Тогтмол хэвлэлийн үе. \300 орчим жил – 1609-1895\
2.      Радио сэтгүүл зүйн үе \1895-1950\
3.      Телевизийн сэтгүүл зүйн үе \1930-1980\
4.      Электрон сэтгүүл зүйн үе \1980 оноос хойш\
5.      Иргэний сэтгүүл зүйн үе \1990-иэд оноос хойш\.
Дэлхийн сэтгүүл зүй үндсэн хоёр чиглэлээр хөгжиж иржээ.

-          Онолын сэтгүүл зүй
-          Практик сэтгүүл зүй
Өөрөөр хэлбэл онол давамгайлж практик хосолсон, эсвэл практик давамгайлж онол нь хосолсон сэтгүүл зүй гэсэн үг. Онолын сэтгүүл зүй Германаас, практик сэтгүүл зүй Америкаас үүсэлтэй.
Онолын сэтгүүл зүй Европын зарим орон буюу хуучин социалист орнуудад үүсч хөгжжээ. Ази, Америкийн ихэнх орон голлон практик сэтгүүл зүйн талыг баримталдаг. Өнөөдөр манай орон онол давамгайлж практик хосолсон сэтгүүл зүйгээс, практик давамгайлж онол хосолсон сэтгүүл зүйд шилжих шилжилтийн үедээ явж байна. Энэ чиглэлээр монголын сэтгүүл зүй эрчимтэй явж томоохон амжилтанд хүрсэн гэж болно. 15 хан жилийн дотор чөлөөт хэвлэлийн үндсийг тавьж чадсан нь үүний бодит жишээ. Өнөөдөр манай орныг хагас чөлөөт хэвлэлтэй орон гэж үздэг.

Чөлөөт хэвлэлийн гол шалгуурууд:
1.      Тухайн оронд төрийн бус ХМХ байгаа эсэх,
2.      Улс төрийн зүтгэлтнүүдийг, төр засгийн түшмэдийг, томоохон бизнесмэнүүдийг ХМХ-ээр шүүмжлэх боломжтой эсэх,
3.      Төр засгийн зүгээс ХМХ-д үзүүлж буй улс төрийн болон эдийн засгийн дарамт байгаа эсэх,
Чөлөөт хэвлэлтэй орнуудын хэв маяг:
-          Чөлөөт хэвлэлтэй орон
-          Нэлээд чөлөөт хэвлэлтэй орон
-          Хагас чөлөөт хэвлэлтэй орон
-          Чөлөөт хэвлэлгүй орон

Комментариев нет:

Отправить комментарий