1. Манай ХМХ-ийн систем харьцангуй удаан хугацаанд үргэлжилсэн \60 гаруй жил\,
2. Бараг бүх ХМХ Улаанбаатар хотод төвлөрсөн шинжтэй,
3. ХМХ-үүдийн дотроос тогтмол хэвлэлийн эзлэх байр суурь олон жил маш хүчтэй байсан,
4. Бараг ХМХ – ийг гадаад орнуудын тусламжтай \ЗХУ\ үүсгэн байгуулсан,
5. Электрон сэтгүүл зүй бол манай орны нийгэм, эдийн засгийн хөгжлөөс шалтгаалж харьцангуй хожим бий болсон юм. Энэ нь ард түмнийг мэдээллээр хангахад, шуурхай мэдээлэл дамжуулахад олон жил сөрөг нөлөө үзүүлжээ.
- Манай орны нийгэм, эдийн засгийн хөгжил харьцангуй сул байсан,
- ХМХ-ийн мэргэжлийн боловсон хүчин дутмаг байсан,
- Манай орны хувьд ХМХ-ээс өмнө яаралтай шийдвэрлэх шаардлагатай нийгэм, эдийн засгийн, соёл боловсролын олон чухал асуудал тулгамдаж байсан,
- Олон жилийн турш манай орон ЗХУ-аас хараат байдалд оршиж байсан. Энэ нь нэг талаар сайн боловч, нөгөө талаар дэлхий дахиныг ганцхан сувгаар харах, хандах, нэг улсын бодлогод баригдах сөрөг талтай байсан,
- Манай орны дэд бүтцийн хөгжил маш сул байв. Нөгөө талаар өргөн уудам нутаг дэвсгэртэй, хүн амын тоо цөөн байсан нь ХМХ бүрэлдэн тогтоход сөрөг нөлөө үзүүлж байлаа.
Комментариев нет:
Отправить комментарий