450 орчим жилийн өмнө сэтгүүл зүйн тухай ойлголт бий болжээ. Италийн Венец хотод хэсэг хүмүүс “Бичээчдийн товчоо” гэгчийг байгуулсан байна. Тэр үед “gazzetta” гэдэг зоосыг гүйлгээнд хэрэглэдэг байсан бөгөөд энэ зоосоор мэдээний хуудсыг арилждаг байв. Энэ нь сэтгүүл зүй үүсэх түүхэн үйл явдал болсон хэрэг.
Анхны хэвлэмэл сониныг Германы Страсбург хотод “Реляцион” нэртэйгээр Иоганн Коралюс гэдэг хүн гаргажээ. Дараагийн сониныг Парист “La gazzetta” нэрээр Теофаст Ренода гэгч эмч эрхлэн гаргаж байв.
1701 оны 1 сард, нэгдүгээр Петр хаан “Ведомости” хэмээх Оросын анхны сонинг үүсгэн байгуулав. Энэ нь анх удаа төрийн тэргүүн сонин байгуулсан үйл явдал болжээ. Энэ сонин 1728 оноос “Санкт-Петербурские ведомости” нэрээр өдөр тутам гарч эхэлжээ.
1895 онд Оросын Чита хотод Петр Бадмаев \эмч\ “Дорнод хязгаарын амьдрал” \”Жизнь на восточной окрайне”\ сониныг орос, монгол, буриад хэлээр гаргаж эхэлсэн байна. 1895-1897 онд 400 дугаар гаргаж амжжээ.
1913 оны 3 сарын 6 нд Өргөө хотод “Шинэ толь хэмээх бичиг” сонин бий болов. Эрхлэгчээр нь Жамсрангийн Цэвээнийг томилов. Энэ сонин монголын орчин үеийн сэтгүүл зүйн үндсийг тавьжээ. Сонин 1 жил болоод хаагдав.
1920 оны 11 сарын 10 нд монголын анхны хувьсгалт хэвлэл болох “Монголын үнэн” сонин Эрхүү хотод гарч эхэллээ. Сонины гол зорилго нь ард олныг хувьсгалд уриалан дуудах явдал байлаа. Гэсэн ч 6 дугаар гараад 1921 оны 4 сард хаагджээ.
1921 оны 7 сарын 21 бол “Мон Ца Мэ” агентлаг байгуулагдсан түүхт өдөр юм.
1931-1934 онд радиогийн хөгжлийн үндэс суурь тавигдаж, 1934-09-2 нд 2 цагийн анхны өргөн нэвтрүүлгийг цацжээ. 1935-1936 онд баримтат кино үүсч бий боллоо. Анхны баримтат кинонууд “Ноос алт”, “Машин тракторын станц” гэсэн нэртэй байлаа.
1940-1942 онд аймгийн сонинууд гарч эхлэв. Орон нутгийн сонин байгуулах шийдвэрийг 1940 оны МАХН-ын хурлаар гаргасан байна. Хамгийн анхны аймгийн сонин бол Баян-Өлгийн “Хөгжил” \Орхенду\ сонин юм.
1964 онд анхны хотын сонин Дархан хотод “Найрамдлын дархан” нэрээр гарчээ.
1967 – 09 – 27 нд Монголын Үндэсний Телевиз байгуулагдав.
1970 онд Монголд ОНМХ-ийн систем жинхэнэ ёсоороо бүрэлдэн тогтсон гэж үздэг.
1990 онд чөлөөт ардчилсан сэтгүүл зүйн үндэс тавигдлаа.
1996 онд “Датаком” компани интернетийг оруулж ирснээр монголд цахим хэвлэл бий болжээ.
Комментариев нет:
Отправить комментарий