Мэдээлэл гэдэг бол нийгмийн утгаараа шинэ мэдлэг мөн. Хэрвээ ямар нэгэн шинэ зүйл агуулаагүй нөхцөлд мэдээлэл болж чадахгүй. Орчин үед мэдээллийг энерги, матери гэсэн ойлголтын түвшинд авч болсон юм. Өөрөөр хэлбэл энэ хоёр ойлголтгүйгээр хүн төрөлхтөн, нийгэм оршин тогтнох боломжгүй. Мэдээлэл нийгэм дэх ач холбогдлын хувьд эдгээр ойлголттой эн зэрэгцдэг. Нийгэмд оршин байгаа мэдээллийг 2 том хэсэгт хуваадаг.
- Ерөнхий мэдээлэл \ЕМ\
- Сэтгүүл зүйн мэдээлэл \СМ\
Хэрэв ЕМ-ийг бүх төрлийн сувгаар хүлээн авах боломжтой бол СМ-ийг зөвхөн ОНМХ-ээс хүлээж авдаг. СМ нь ерөнхий мэдээллээс дараах шинжүүдээр ялгарна.
1. Үнэн бодитой
2. Шуурхай \нэг талаас олон түмэнд мэдээллийг шуурхай хүргэх, нөгөө талаас сэтгүүлч шуурхай ажиллах\
3. Хүртээмжтэй \нэг талаар олон хүнийг хамрах, нөгөө талаар хүнд хүртэх боломжтой, ойлгомжтой\
4. Тогтмол
5. Ашигтай
6. Идэвхтэй
7. Багтаамж сайтай
8. Заавал ОНМХ-ээр дамжина.
Иймээс үнэн бодитой, шуурхай, хүртээмжтэй, тогтмол, ашигтай, идэвхтэй, багтаамжтай, зөвхөн ОНМХ-ээр дамждаг, олон түмэнд зориулсан мэдээллийг сэтгүүл зүйн мэдээлэл гэнэ.
ЕМ 6 онцлог шинжтэй:
- Нийгмийн утгаараа шинэ мэдлэг болдог,
- Мэдээлэл нь хүний хүлээж авахаас өмнө байсан мэдлэг мөн.
- Мэдээллийг тэмдэгтүүд дангаараа болон тэмдэгтүүдийн нийлэмж бүрдүүлдэг.
- Мэдээлэл ямагт хадгалагдах чанартай.
- Мэдээлэл бол түүнийг хүлээж чадвартай хүний хувьд мэдээлэл болж чадна.
- Мэдээлэл өөрөө материаллаг бус. Гэхдээ ямагт материаллаг зүйлийн тусламжтай дамждаг.
1948 онд Америкийн эрдэмтэн Клод Шэнион мэдээллийн онолын үндсийг тавьжээ. Өөрөөр хэлбэл мэдээллийн агуулгыг хэмжиж болно гэдгийг баталсан юм. Аливаа мэдээллийг “бит” хэмээх нэгжээр хэмждэг.
Аль нь ч үнэн байж болох хоёр боломжийн нэгийг тодруулсан хариунд багтаж буй мэдээлэл нэг бит хэмжээтэй гэж тогтсон байдаг.
Н=log2n – боломж бүхий тохиолдлууд.
Н-бит
n=0,1,2…n. 20=1, 21=1, 2n…
Энэ томъёог биет хэмжигдэхүүний томъёо гэнэ.
Тодорхойлолт 1: Мэдээлэл нь янз бүрийн олон боломжоос сонгон авах явдалд тохиолддог тодорхой бус байдлыг багасгаж буй мэдээ юм. Нийгэмд эргэн орчиж байгаа бүх төрлийн мэдээлэл нь мэдээлэх – удирдах - шийдвэр гаргах – зорилгод хүрэх гэсэн дарааллын дагуу олон түмний ухамсарт болон нийгмийн практикт нөлөө үзүүлдэг. Үүнийг мэдээллийн өрнөл гэнэ.
Тодорхойлолт 2: Аливаа тэмдэгтүүдийн утга агуулга бүхий багцыг мэдээлэл буюу мэдээ гэж нэрлэнэ. Хэрвээ энэ тодорхойлолтын үүднээс нийгэм дэх бүх зүйлийг авч үзвэл бүгд ямар нэг байдлаар мэдээлэл агуулдаг. Энэ нь их бага, ашигтай ашиггүй байж болно. Гэхдээ мэдээлэл болох нь гарцаагүй юм.
ХМХ –ийн нийтлэл, нэвтрүүлэг ямар нэг хэмжээгээр мэдээлэл агуулж байдаг. Энэ мэдээллийг бичлэгийн тодорхой хэлбэр, төрөл зүйлээр дамжуулдаг. Бичлэгийн төрлийн хамгийн бага нэгжийг мэдээ гэж нэрлэдэг. Сэтгүүл зүйн үйл ажиллагааг мэдээгүйгээр төсөөлөх аргагүй. Учир нь сэтгүүл зүйн мэдээллийг хамгийн шуурхай, идэвхтэй дамжуулдаг бичлэгийн төрөл зүйл бол мэдээ юм.
Комментариев нет:
Отправить комментарий