
РУДН - д сэтгүүлчдийн мэргэжлээр суралцагч монгол оюутнууд блог нээлээ. Сэтгүүл зүйн онол, практиктай холбоотой зүйлсийг бид нийтлэх болно. Өөрөөр хэлбэл сэтгүүлч мэргэжил эзэмшиж буй залуусын онлайн гарын авлага болох юм. Манай блогоос та хэвлэл мэдээллийн хэрэгслийн бүх хэв маягийг (хэвлэл, радио, ТВ, интернет) хамарсан онол, практикийн асуудал бүхий нийтлэлүүд, дэлхийн хэвлэл мэдээллийн ертөнцөд өрнөж буй үйл явдлуудын талаарх мэдээлэл, мэргэжилтэй холбоотой сонирхолтой баримтууд, оюутнуудын бичсэн уран зохиол, сэтгүүл зүйн бүтээлүүдийг уншаарай. Гадаадад сэтгүүлч мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудад зориулж лекц, нэр томъёоны тайлбаруудыг цуврал болгон нийтлэхээр зорьж байна. Блогийн чухал булангуудын нэг бол ашигтай линкүүдийн бүрэн тайлбар, тэдгээрийн жагсаалт юм. Үүнд: томоохон номын сангуудаас эхлээд нэртэй их, дээд сургуулиуд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын сайт, сэтгүүл зүйн онлайн нэвтэрхий толь, реферат, курсын ажил, дипломын ажил бичихэд хэрэг болох мэдээллийн сангууд гэх мэтээр бидэнд тус болох вэб сайтууд орно. Мөн тэдгээрийг хэрхэн ашиглах талаар дэлгэрэнгүй заавар, зөвлөгөөг дагалдуулна.
Уншигч нийтлэгдсэн материалын талаар өөрийн тайлбарыг үлдээх боломжтой.